- Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан “Даралт хэмжилтийг дадал болгоё” аяны хүрээнд Амбулаторийн тасгаас дараах ажилуудыг зохион байгуулсан. Үүнд:
- УАУЭСКТөвийн ажилчид
- Амбулаториор үйлчлүүлэгчдэд
- Хэвтэн эмчлүүлэгчдэд
- Сувилуулагчдад
- Албан байгууллагуудад цусны даралт хэмжин, зүрх судасны өвчний эрсдлийн үнэлгээ хийж, цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох сургалт хийж, гарын авлага тараасан.
УАУЭСК Төвийн нийт эмч, ажилчдад 2019 оны 05 сарын 22-ны өдөр амбулаторийн тасгийн их эмч Г.Буяндэлгэр “ Даралт хэмжилтийг дадал болгоё” сэдвээр төв эмнэлгийн сургалтын зааланд мэдлэг олгох сургалт хийсэн.
- УАУЭСКТөвийн амбулаториор үйлчлүүлэгчдэд 2019 оны 05 сарын 20-ны өдөр их эмч Г.Буяндэлгэр “ Даралт хэмжилтийг дадал болгоё” сэдвээр төв эмнэлгийн 1 давхрын хүлээлгийн танхимд мэдээлэл хийсэн. Үүнд амбулаториор үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид хамрагдсан.
Мөн амбулаториор үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн цусны даралтыг хэмжиж, зүрх судасны эрсдлийг тодорхойлсон.
Амбулаториор үйлчлүүлсэн үйлчлүүлэгч нарын 30 орчим хувь нь цусны даралт ихэссэн байсан бөгөөд эдгээр үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгсөн.
Хэвтэн эмчлүүлэгчдэд 2019 оны 05 сарын 14-ны өдөр эмчилгээний тасгийн их эмч Г. Биндэръяа “Даралт хэмжилтийг дадал болгоё” сэдвээр төв эмнэлгийн 3-н давхарт эмчилгээний тасгийн сургалтын зааланд мэдлэг олгох сургалт хийсэн. Үүнд эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчид хамрагдсан.
УАУЭСКТөвийн “Богд-Уул” сувилал эмчилгээний тасагт 2019 оны 05 сарын 20, 27-ны өдрүүдэд их эмч Н. Азжаргал “Даралт хэмжилтийг дадал болгоё” сэдвээр сувилал эмчилгээний тасгийн зааланд 2 удаа нийт 89 сувилуулагчдад мэдээлэл хийсэн.
2019 оны 05 сарын 21-ны өдөр Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Чанцалдулам, их эмч Г.Буяндэлгэр нар “Түмэн-Төмөрт” ХХК-ын нийт 34 ажилтанд “Даралт хэмжилтийг дадал болгоё” сэдвээр мэдээлэл хийж, цусны даралтыг хэмжин, зүрх судасны өвчний эрсдлийг үнэлж, зөвөлгөө өгсөн. Цусны даралтыг хэмжиж, зүрх судасны эрсдлийг үнэлэхэд 11 хүн цусны даралт ихэссэн байсан. Зөвлөгөө өгч, анхан шатны тусламж үзүүлсэн.
2019 оны 05 сарын 22-ны өдөр Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Чанцалдулам, их эмч Г.Буяндэлгэр, их эмч Э.Одгэрэл нар “Мастер плаза” ХХК-ын нийт 24 ажилтанд “Даралт хэмжилтийг дадал болгоё” сэдвээр мэдээлэл хийж, цусны даралтыг хэмжин, зүрх судасны өвчний эрсдлийг үнэлж, зөвөлгөө өгсөн. Цусны даралтыг хэмжиж, зүрх судасны эрсдлийг тодорхойлоход тус байгууллагын 10 хүн цусны даралт ихэссэн байсан. Зөвлөгөө өгч, анхан шатны тусламж үзүүлсэн.