Төвийн хэмжээнд аж ахуйн тасагт нь өдөрт 150 хүнд гал тогоо, авто граж, ар талын хангамж, харуул хамгаалалтын иж бүрдэл зохион байгуулалттайгаар үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрч хэрэгцээ шаардлагыг хангах зорилт тавин ажилладаг.
Гал тогоо нь эмчилгээний ердийн хоол, эмчилгээний цагаан хоол, чихрийн шижин өвчний болон эрүүл хоолны чиглэлээр ажилладаг. Хүнсний бүтээгдэхүүнээ цэвэр байгалийн гаралтай хүнсний түүхий эдээр ханган аюулгүй эрүүл, шим сайтай, олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийх шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.