ЧАНДМАНА ЭМИЙН ҮЙЛДВЭР

Эмийн үйлдвэр нь:
• БНЭУ
• ОХУ
• БНХАУ
• ГЕРМАН
• ЯПОН
• СОЛОНГОС улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
Цэвэр байгалийн гаралтай эрдэс, эмт ургамлын цэцэг, навч, үр, үндэс, ан амьтны гаралтай 400 гаруй төрлийн түүхий эдээр бэлтгэгдсэн 250 гаруй нэр төрлийн эм танг сүүлийн үеийн НАНО технологийг ашиглан GMP-ийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Энэ нь манай улсын уламжлалт эм үйлдвэрлэлийн 70 орчим хувийг эзэлдэг.
Уламжлалт эм танг:
• Тан
• Талх
• Үрэл
• Капсул
• Ханд
• Шахмал
• Түрхлэг хэлбэрээр үйлдвэрлэж байна.
Сүүлийн үед үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээс Оюут-25, Ходоодны иж бүрдэл.
Элэгний зэндмэнэ-139, Бөөрний зэндмэнэ, Оточ-эрдэнэ ундаа зэрэг бүтээгдэхүүнүүд шилдэг бүтээлээр шалгарч байсан бөгөөд 5 бүтээгдэхүүн шинэ бүтээлийн патент авсан