Төвийн эмч, сувилагч, эмнэлэгийн мэргэжилтэний яаралтай тусламж үзүүлэх мэдлэг, чадвар, дадлыг дээшлүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн хөгжлийн төв”, “Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг”, “JICA” ОУ байгууллагаас хамтран зохион байгуулдаг “Амилуулах лавшруулсан тусламж” – багц цагийн сургалтын хөтөлбөрт 2024 оны 12 дугаар сарын 06 ны өдөр нийт 14 эмч, эмнэлэгийн мэргэжилтэн амжилттай хамрагдсан.
Сургалт удирдсан багш:
- Б. Тамир /МЯТН, УНТЭ ийн яаралтай тусламжийн тасгийн их эмч/
- Н.Тэгшбаяр / УХТЭ ийн яаралтай тусламжийн тасгийн их эмч /
Сургалтын агуулга:
- Хөх код гэж юу вэ?
- Хөх код багийн үүрэг
- Дохиололыг хэрхэн идэвхижүүлэх вэ?
- Амилуулах лавшруулсан тусламж үзүүлэх багын схем
- Амилуулах лавшруулсан тусламж
- Хяналтын монитор
- Дефибрлятор
- Хүчилтөрөгч