Шинжилгээ өгөхөөр ирэхдээ

  1. Иргэний үнэмлэх болон төрсөний гэрчилгээ
  2. Эрүүл мэндийн даатгал 2019 оноос хойш төлсөн байх ёстой
  3. Эмчийн заалтын дагуу шинжилгээ хийх
  4. Өлөн байх
  5. Сэтгэл санаа тайван байх / даараагүй , ядраагүй, эм тариа согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглээгүй байх 
  6. Шинжилгээний дарааллын дагуу бүртгэлд орж дугаар авсан байх

Шээсний шинжилгээ өгөхдөө:

  1. Шээсний шинжилгээ өгөхийн өмнө бэлэг эрхтэнээ сайтар угаана. Дараа нь зориулалтын саванд /эмийн сангаас авах/ өлөн /юм идээгүй/ шээс байх ба шээх үеийн дунд хэсгээс 100-200мл шээс авна.
  2. Сарын тэмдэг ирсэн үед шээсний шинжилгээ өгөхгүй байх.