Тус тасаг нь 100 ортой бөгөөд уламжлалт болон орчин үеийн эмчилгээний аргыг хослуулан эмчилдэг. Эмчилгээндээ уламжлалт болон сонгодог жороор НАНО технологоор бүтээгдэн үйлдвэрлэгдсэн эмийн бүтээгдэхүүнээр элэгний вирусын идэвхжлийг бууруулах, элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, хавдрын эсийн өсөлтийг удаашруулах, бие махбодыг хоргүйжүүлэх эмчилгээг хийж байгаа нь судалгаагаар өндөр үр дүнтэй байна.