Төвийн Халдварын сэргийлэлт, хяналтын алба болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулсан “Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын анхны арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургалтанд нийт 56 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан хамрагдаж гарын авлагаар хангаж ажиллав.Энэхүү үзүүлэх сургалтынхүрээнд:
1. ЗӨСҮТ-ийнТэрүүлэх зэргийн эмч Н.Отгонцэцэг“Тарваган тахлын ерөнхий ойлголт” сэдвээр байгууллагын нийт 45 ажилтанд сургалт явуулав.
2. Тарваган тахлын уушгины хэлбэрийн тохиолдлын үзүүлэх сургалтын бэлтгэл ажлын хүрээнд Амбулаторийн тасгийн 13 ажилтанд сургалт хийв.
3. Кейс тохиолдлоорТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлыг анх оношилсон эмчийн анхны арга хэмжээ гардан үзүүлэх сургалтыгзохион байгуулав.
Амбулаторийн тасгийн их эмч Э.Одгэрэл Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын анхны арга хэмжээг гардан үзүүлж, лаборант Т.Туяацэцэгөвчний сэжигтэй тохиолдлоос лабораторийн шинжилгээнд сорьц авч байна
Их эмч Б.Буяндэлгэр Ариутгал, халдваргүйтгэлийн бодисын заавраар мэдээлэл хийв.
Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Чанцалдулам, арга зүйч Б.Ундрахцэцэг, лаборант М.Нүржидмаа нар Хувийн хамгаалах өмсгөлийг зааврын дагуу өмсөж, тайлахдарааллаар дадлага сургуулилт хийв.
4. Төвийн нийт 53 ажилтаныг гарын авлагаар хангаж ажиллав