Шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын анхны арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургалт явуулсан тухай

Амбулаторийнтасгаас“Шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын анхны арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургалтыг 2020 оны 02 сарын 18-ны өдөрзохион байгуулж,нийт 74ажилтан хамрагдсан.

Үзүүлэх сургалт нь:

  1. Анхны үзлэг хийсэн эмчийн авах арга хэмжээ
  2. Сорьц авах, тээвэрлэх
  3. Шинэ коронавирусийн халдвар
  4. Ариутгал, халдваргүйтгэлийн бодисын заавар
  5. Халдваргүйжүүлэх бодис найруулах өрөөний танилцуулга
  6. Хамгаалах хувцас өмсөж, тайлах дарааллаар дадлага сургуулилт, сургалт хэлбэрээр явагдсан.
  1. Кейс тохиолдлоорШинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлыг анх оношилсон эмчийн анхны арга хэмжээг авав.

Үзлэгийн эмч Г.Должинсүрэнүзлэгийн өрөөнд Шинэ коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлын анхны арга хэмжээг үзүүлж байна.

Үйлчлүүлэгчид маск зүүлгэж,хэрэглэсэнхалууны шил, даралтны аппарат, чагнуур, гадаргууг халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлж байна.

Шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн байж болзошгүй үйлчлүүлэгчийг анхны үзлэг хийсэн эмч Г.Должинсүрэн тусгаарлах өрөө руу зөөвөрлөхийн өмнө хувийн хамгаалах хувцсыг өмсөж байна.

  1. Тусгаарлах өрөөнд тусгаарлагдсан Шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн байж болзошгүй үйлчлүүлэгчээс Амбулаторийн тасгийн лаборант Т.Туяацэцэг сорьц авч байна.Сорьц авахад хэрэглэгдэх зүйлс,арга техник, сорьцын хадгалалт,зөөвөрлөлт, халдваргүйжүүлэлт, хийгдэх эмчилгээний талаар Амбулаторийн тасгийн их эмч Э.Одгэрэл тайлбарлав.

2. Амбулаторийн тасгийн их эмч Т.Янжинлхам “Шинэ коронавирусийн халдвар” сэдвээр мэдээлэл хийв.

3. Амбулаторийн тасгийн их эмч Г.Буяндэлгэр “Ариутгал, халдваргүйтгэлийн бодисын  заавар”сэдвээр мэдээлэл хийв.

4. Амбулаторийн тасгийн их эмч Э.Энхжаргал, сувилагч Х.Мөнхсүрэн, лаборант М.Нүржидмаа нар “Нэг удаагийн хамгаалах хувцас өмсөх, тайлах” дарааллаар дадлага сургуулилт хийж үзүүлэв.

5. Амбулаторийн тасгийн их эмч Э.Одгэрэл Халдваргүйжүүлэх бодис найруулах өрөө, эмнэлэгт хэрэглэгдэж байгаа халдваргүйжүүлэх бодисын талаар танилцуулав.

6. Байгууллагын нийт 74 ажилтанг гарын авлагаар хангаж ажиллав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *