Дэлхий эмч нарын өдөрт зориулсан ‘’Эмчээ алдаршуулъя” өдөрлөг зохион байгуулсан тухай

УАУЭСК Төвийн захирал Х.Гүрбаза рөдөрлөгийн үйл ажиллагааг нээж бүх эмч нартаа Дэлхий эмч нарын баярын мэндийг хүргэн нээлтийн үг хэллээ.

Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Чанцалдулам“Эмч мэргэжлийг суртачилан таниулах, алдаршуулах”сэдвээр байгууллагын нийт ажилчдын хүрээнд сургалт явуулсан.

Сургалтанд хамрагдсан  хүмүүст зориулсан үдийн цайны  босоо хүлээн авалтын үеэ

“Дотрын зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээг сайжруулъя” АСТ тэмцээн
  • Багуудын мэндчилгээ
  • Асуулт хариулт
  • Case тохиолдол
  • Гэрийн даалгавар
  • АХА тэмцээн гэсэн 5 үе шаттай явагдсан. Тэмцээнд Амбуларторийн тасгийнLODE STARбаг, Эмчилгээний тасгийн HAPPY DOCTORS баг, Сувилал эмчилгээний салбарын АДРЕНАЛИН багууд амжилттай оролцлоо.
  • Багуудын мэндчилгээ: Дуу, бүжиг,яруу найраг шүлгийн хүрээнд маш сонирхолтой содонмэндчилгээг ажлын хамт олондоо хүргэсэн.

Сувилал эмчилгээний салбар- АДРЕНАЛИН багийн мэндчилгээ

Эмчилгээний тасаг- HAPPY DOCTORS багийн мэндчилгээ

Амбуларторийн тасаг – LODE STARбагийн мэндчилгээ

Асуулт хариултын тэмцээн:Багийн ахлагч нарын дунд“Эрүүл мэндийн тухай”хуулиар асуулт хариултын тэмцээн явагдсан бөгөөд  асуултаа сугалан 5 минутын хугацаанд бэлтгэн амжилттай хариуллаа.

  • Case тохиолдол: Багууд Case тохиолдолоосугалан 10 минут багаараа  хамтранярилцан бэлдэж тайлбарлав.

Эмчилгээний тасаг- HAPPY DOCTORS багийнCase тохиолдол

Сувилал эмчилгээний салбар- АДРЕНАЛИН багийн Case тохиолдол

Амбуларторийн тасаг – LODE STAR багийн Case тохиолдол тайлбарлалт

  • Гэрийн даалгавар: Багуудын гэрийн даалгаваруудын үзүүлбэр, номерууднь эмнэлгийн анхны тусламжийн ажилбаруудыг олон чиглэлээр өөр өөрсдийнхөө тасаг нэгжийн онцлогийг харуулсан  ажилбар, жүжиглэлт, хошин зохиомж хэлбэрүүдээр маш сонирхолтой даалгаваруудыг үзүүлсэн.

Эмчилгээний тасаг- HAPPY DOCTORS баг  амилуулах суурь тусламжийн гардан ажилбаруудыг  зөв буруугийн  ялгааг харуулан 2 хэлбэрээр гэрийн даалгавараа үзүүлсэн.

Сувилал эмчилгээний салбар- АДРЕНАЛИН баг‘’Гамшиг осолын үеийн бэлэн байдал, Хугарлын үеийн анхны тусламж,өвчтөнг зөөж тээвэрлэх,эмнэлэг хооронд шилжүүлэх’’ ажилбаруудыг стандартын дагуу хийж харуулсан зохиомж байсан.

Амбуларторийн тасаг – LODE STAR баг эмнэлгийн яаралтай тусламжийн багийг бүрдүүлж, сэхээн амьдруулах тусламжийн гардан ажилбаруудыг харуулсан video зохиомж бэлтгэж ирсэн.

АХА тэмцээн:З багийн гишүүд асуултанд хариулж хасагдах журмаар явагдаж гишүүд бүрийн багтаа авсан оноог нэмж багийн нийлбэр оноог гаргасан.

Дотрын зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээг сайжруулъя” АСТ тэмцээний шүүлт үзэгчид болон оролцогчдын дунд ил тод явагдсан. Багийн нийлбэр оноогоор Сувилал эмчилгээний салбарын АДРЕНАЛИН баг тэргүүн байр эзэлж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдав. УАУЭСК Төвийн захирал Х.Гүрбазар тэмцээнд амжилттай оролцсон багуудад баяр хүргэж, тэргүүн байр эзэлсэн багийн шагналыг гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *