Амбулаторийн тасгаас “Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын анхны арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургалтыг 2020 оны 08-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Үзүүлэх сургалтанд нийт 53 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан хамрагдсан.
Үзүүлэх сургалт нь:
- Анхны үзлэг хийсэн эмчийн авах арга хэмжээ
- Сорьц авах, тээвэрлэх
- Халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед хэрэглэгдэх эмийн жагсаалт, бэлэн байдал
- Халдваргүйтгэлийн бодисын танилцуулга
- Халдваргүйтгэлийн бодис найруулах өрөөний танилцуулга
- Хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах дарааллаар дадлага сургуулилт зохион байгуулсан.
Амбулаторийн тасгийн эрхлэгч У.Нямсүрэн Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын дуудлагад ажиллах ажилтанууд болон ЭМС-ын тушаал болон Төвийн захирлын тушаалыг танилцуулж, хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгөв.
- Үзлэгийн эмч-Г.Должинсүрэн, Б.Хишигсайхан
- Сувилагч-Х.Мөнхсүрэн
- Лаборант-Б.Туяацэцэг
- Ариутгагч- Н.Бадамлянхуа
Кейс тохиолдлоорТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлыг анх оношилсон эмч анхны арга хэмжээг авав.
- Үзлэгийн эмч Г.Должинсүрэн үзлэгийн өрөөнд Тарваган тахлын сэжигтэй тохиолдын анхны арга хэмжээг үзүүлж байна.
2. Үйлчлүүлэгчид маск зүүлгэж, хэрэглэсэн халууны шил, даралтны аппарат, чагнуур, гадаргууг халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлж байна.
3. Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй үйлчлүүлэгчийг тусгаарлах өрөөрүү оруулахын өмнө хувийн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж байна.
4. Тусгаарлах өрөөнд тусгаарлагдсан Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй үйлчлүүлэгчээс лаборант Т.Туяацэцэг сорьц авч, сорьц авахад хэрэглэгдэх зүйлс, арга техник, сорьцын хадгалалт, зөөвөрлөлт, халдваргүйжүүлэлт, хийгдэх эмчилгээний талаар үзлэгийн эмч Г.Должинсүрэн тайлбарлав.
5. Амбулаторийн тасгийн эрхлэгч У.Нямсүрэн“Тарваган тахал өвчний анхны арга хэмжээ авах үеийн ариутгал халдваргүйтгэл” сэдвээр мэдээлэл хийв.
6. Их эмч Б.Хишигсайхан, сувилагч Х.Мөнхсүрэн, ариутгагч Бадамлянхуа нар “Нэг удаагийн хувцас хэрэгсэл өмсөх тайлах” дарааллаар дадлага сургуулилт хийв.
7. Амбулаторийн тасгийн эрхлэгч У.Нямсүрэнхалдварт өвчний үеийн яаралтай тусламжийн эм тарианы бэлэн байдал, ариутгал халдваргүйтгэлийн бодисын талаар танилцуулав.