Хепатиттай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан өдөрлөгийн үйл ажиллагааны тайлан мэдээний тухай

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тус төвийн эмч, сувилагч, ажилчид “Хепатитгүй ирээдүй” уриан дор зохион байгууллаа. Өдөрлөг 7-р сарын 28-ны өглөөний 08:00 цагаас өдрийн 12:00 хүртэл хөтөлбөрийн дагуу үргэлжилсэн. Эмчилгээний тасгийн их эмч Б.Түвшинжаргал, Э.Энхжаргал, Г.Должинсүрэн нар мэдлэг олгох сургалтыг үйлчлүүлэгчдэд Microsoft office powerpointхэлбэрээр орж, Амбулаторийн тасгийн эрхлэгч У.Нямсүрэн мөн видео хэлбэрээр мэдээлэл хүргэж, эмч бүр хүн болгонд тохирсон зөвлөгөөг өглөө. Нийт 152 үйлчлүүлэгч хамрагдсан.  Мөн 5 хүнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийсэн ба 3 хүнд шинээр С вирус, 1 хүнд В вирус илэрсэн.

 Эмчилгээний тасгийн эмч нар сургалт орж байгаа нь

Эмчилгээ, амбулотарийн тасгийн эмч нар хүн бүрд тохирсон зөвлөгөө өгч байгаа нь

Амбулаторийн тасгийн лаборант нар В,С вирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа нь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *