Холбоо /Төрийн бус байгууллага шинээр бүртгүүлэхэд

д/д БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ Үйлчилгээний хураамж, төлбөр тушаах банк, дансы дугаар ЗӨВЛӨМЖ /хууль тогтоомж, түүний зүйл заалт/
1 УБ-03 маягт  /1 хувь/ www.burtgel.gov.mn хаягаас татаж авах, эсхүл ХЭУБГ-т  ирж бөглөх боломжтой.
2 Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт     Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг Голомт банкны 1401001101 данс   –   Цахимаар авах бол www.burtgel.gov.mn хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах –   Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлсийг банкинд тушаасан баримттай ирэх. –  ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1  
3 Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт       Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг. Голомт банкны 1401002649 данс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1  
4 Үүсгэн байгуулагчдын шийдвэр/тогтоол/ 1хувь   Иргэний хуульд заасны дагуу холбоог 3 ба түүнээс дээш иргэн, хуулийн этгээд үүсгэн байгуулна. Шийдвэр/тогтоол/-т: –   Холбоо/ТББ/-г үүсгэн байгуулах тухай –   Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа /ашгийн бус/ –   Эрх барих байгууллага буюу Удирдах зөвлөлийнгишүүдийн тоо, овог, нэр, регистрийн дугаар /үүсгэн байгуулагч нь удирдах зөвлөлийн гишүүн байж болох ба УЗ нь 5, түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй байна/
5 Удирдах зөвлөлийн тогтоол /1 хувь/ Тогтоолоор УЗ-ийн даргаа сонгож, дүрмээ хавсралтаар батлан, УЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна. /Гүйцэтгэх захиралтай байж болох бөгөөд УЗ-ийн хурлаарсонгоно. УЗ-ийн дарга нь гүйцэтгэх захирал байж болохгүй/
6 Дүрэм  /2 хувь/ Дүрэмд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг тусгана. Холбоо/ТББ/ нь ашгийн төлөө бус хуулийн этгээд тул үйл ажиллагааны чиглэл нь ашгийн төлөө бус байх
7 Гадаадын иргэн бол паспортын хуулбар Гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга, гишүүд гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний  паспортын хуулбар.
8 Хуулийн этгээдийн оршин байх хаягийн нотлох баримт Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/
Боловсрол сургалт, телевиз, радио, вэб сайт, тусгай дугаарын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд холбогдох төрийн байгууллагаас олгосон зөвшөөрөл. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллах холбоо/ТББ/, нөхөрлөлийн хувьд БОХТ хуулийн 32 дугаар зүйлийн дагууүйл ажиллагаа эрхлэнэ. 
ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД: · гүйцэтгэх удирдлага · үүсгэн байгуулагч · итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХАЯГ БАЙРШИЛ Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний III байр 2-р давхар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУГАЦАА Улсын бүртгэлд бүртгэх эсэхийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ. /ХЭУБТХ 21.6 /