Хязгаарлагдмал хариуцлагатай компани

д/д

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Үйлчилгээний хураамж, төлбөр тушаах банк, дансы дугаар

ЗӨВЛӨМЖ /хууль тогтоомж, түүний зүйл заалт/

1

УБ-03 маягт; /1 хувь/

www.burtgel.gov.mn/ хаягаас татаж авах, эсхүл ХЭУБГ-т; ирж бөглөх боломжтой.

2.

Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг

Голомт банкны 1401001101 данс;

– Цахимаар авах бол www.burtgel.gov.mn хаягаар нэвтэрч, нэрээ илгээн хариу авах,

– Улсын бүртгэгчээс авах бол үйлчилгээний хөлс /500 төгрөг/-ийг банкинд тушаасан баримттай ирэх

– ЗГ-ын 237 дугаар тогтоолын 6.1;

3.

Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт

Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг.

Голомт банкны 1401002649 данс

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1

4.

Үүсгэн байгуулагчийн ший шийдвэр/тогтоол/

/1 хувь/

 

 

 

Нэр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ

 

 

Үүсгэн байгуулагчийн шийдвэр/тогтоол/-т:

– Компани үүсгэн байгуулах тухай

– Хаяг, утас, эрхлэх үйл ажиллагаа, /тусгай зөвшөөрөл авдаггүй үйл ажиллагаа бичих/

– Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцааны нэрлэсэн үнэ, тоо ширхэг

– Гүйцэтгэх захирлыг сонгон, овог, нэр, регистрийн дугаар /үүсгэн байгуулагч нь өөрөө гүйцэтгэх захирал байж болно/

– Компанийн дүрмийг хавсралтаар баталсан байх

Шийдвэр/тогтоол/, дүрэмд үүсгэн байгуулагчид гарын үсэг зурна.

Хэрэв компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх бол:

– Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон байх. Овог, нэр, регистрийн дугаарыг тодорхой бичсэн байх

– ТУЗ нь тогтоол гаргаж, даргаа сонгох ба ТУЗ-ийн гишүүд гарын үсэг зурсан байна.

Компанийг үүсгэн байгуулагч нь компани бол:

-; Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/; гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ.

5.

Дүрэм /2 хувь/

Компанийн тухай хуулийн 16.2-т заасныг тусгаж, үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулна.; http://www.legalinfo.mn/law/details/310

6

Гадаадын иргэн бол паспортын хуулбар

Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүн гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар

7

Хуулийн этгээдийн оршин байх хаягийн нотлох баримт

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ. /үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар бүртгүүлэх боломжтой/

8

Хөрөнгийн нотлох баримт

Компанийн дансанд мөнгөн хөрөнгө байршуулсан баримт /дансны хуулга/хөрөнгийн хэмжээнд дээд, доод хязгаар байхгүй

9

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:

 гүйцэтгэх удирдлага

 үүсгэн байгуулагч

 итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан

итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХАЯГ БАЙРШИЛ

;

Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний III байр

2-р давхар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар

 

 

ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУГАЦАА

Улсын бүртгэлд бүртгэх эсэхийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ. /ХЭУБТХ 21.6 /