“ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэсээс ’’Галын аюулгүй байдал’’ сэдэвт сургалтыг 2024 оны 04 сарын 24-ны өдөр УАУЭСКТӨвийн БОГД-УУЛ сувиллын нийт ажилтануудад зохион байгуулсан. Сургалтыг танхимын болон дадлагын хосолсон хэлбэрээр явуулж сургалтанд нийт 28 хүн хамрагдсан.
Танхимын сургалтыг: Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс- Гал түймрийн улсын хяналтын байцаагч А/Х цолтой Ц.Барсхүү явуулав.
Сургалтын агуулга:
- Байгууллага өрхийн галын аюулгүй байдал
- Галын аюулгүй байдлын тухай хууль
- Галын аюулгүй байдлыг хангах талаар Аж ахуйн байгууллагын эрх,үүрэг
- Байгууллага аж ахуйн нэгж барилга байгууламжид гарч буй гал түймрийн шалтгаан
- Галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ
Галын дохиоллын системийн ач холбогдол
Барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах
- Хийн зуухны аюулгүй хэрэглээ
- Өрхийн, байгууллагын цахилгааны холболт
- Хий алдагдсан үед авах арга хэмжээ
- Цахилгаан үүсвэрүүд болон өрхийн цахилгаан хэрэглээний холболтууд
- Цахилгаан хэрэглээний ашиглалтын зөвлөмжүүд
- Гал унтраагуурыг шалгах,ажиллуулах дараалал
- Галын хорны хэрэглээний төрөл
- Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл/ Галын самбар булан сарай /
- Улсын хэмжээнд’’Галын аюулаас үүдэлтэй гарсан эрсдэл’’ сүүлийн жилийн статистак мэдээлэл
Галын үед авах арга хэмжээ дадлага сургуулилтыг:
“Гал түймэр унтраах дадлага сургуулилтыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс- Гал түймрийн улсын хяналтын байцаагч А/Х цолтой Ц.Барсхүү гардан зохион явуулав.
Cургалтын сэдвийн хүрээн дэх онолыг нийт ажилчдад үзүүлэх сургалтаар бататган үзүүлж, ажилчид зааврын дагуу гардан гүйцэтгэв. Сургалтыг зохион байгуулсанаар нийт ажилчид иргэний үүрэгээ мэдэж, гал түймрийн талаарх хуулийн мэдлэгээ бататгаж, гал гарсан үед авах арга хэмжээ, гал түймэр үүдэн гарах эрсдэлүүдийг мэдэж, галын хор ажиллуулах дадлага сургалтыг үзүүлэх сургалтаар улам бататгаж чадсан нь илүү их үр дүнтэй сургалт болсон.

