СЭТГЭЛ ЗҮЙЧИД ХАНДАХ 5 ШАЛТГААН

1. Сэтгэл өвдөх

Ямар шалтгаанаар гэдэг нь чухал биш. Магадгүй таны амьдралд ямар нэгэн зүйл тохиолдосноос болж сэтгэл тань өвдөж байж мэднэ. Гэвч заримдаа ямар ч шалтгаангүй сэтгэл санаа өвдөх үе бий. Юутай ч сэтгэл зүйч дээр очихоо хойшлуулах хэрэггүй.

2. Бүх юм дэлбэрэхэд бэлэн болсон санагдах

Хэрэв та гэр бүлийн хүнээсээ салсан бол, ажлаа алдсан, бие махбодийн хүчирхийлэл амссан бол танд мэргэжлийн хүний тусламж зайлшгүй хэрэгтэй. Сэтгэл зүйч нь танд анхны тусламж үзүүлж таны сэтгэл санааг хэвийн байдалд оруулна. Хэрэв та сэтгэл санаагаа тэнцвэртэй болгож чадвал өөрийн амьдралынхаа учрыг олоход амар байх болно.

3. Гарцгүй тойрог үүссэн мэт санагдах

Ирээдүй байхгүй, амьдрал яг л нэг доороо зогсчихсон юм шиг, дандаа л нэг газраа эргээд байгаа мэт санагдах. Энэ нь сэтгэл гутрал, идэвхгүй байдал, аливаа зүйлд дур сонирхолгүй болгодог. Ийм бодлыг тань өөрчлөхөд сэтгэл зүйч туслана.

4. Би энд юу хийгээд байгаа юм болоо гэж бодогдох

Хэрэв танд таны ажил таалагдахгүй, эсвэл та аль хэзээнээс гэр бүлээсээ салгах тухай бодож байгаа, магадгүй өөр тийшээ явж амьдармаар санагдаад байгаа бол та сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй. Юуг өөрчлөх хэрэгтэй вэ гэдгээ ойлгож, ухамсарлахад тань сэтгэл зүйчийн “зэвсэг” туслах болно.

5. Энэ минийх биш гэж санагдах

Магадгүй, та ажлаа солихыг хүсч байж болох юм, гэхдээ яагаад ч юм шийдэж чадахгүй. Шийдвэр гаргахад таныг зогсоогоод байгаа тэр хязгаарлалтуудын учрыг олж урагшаа алхахад таны сэтгэл зүйч танд туслана.

Эх сурвалж: Амьдралд зориулсан сэтгэл зүй сэтгүүл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *