ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУХЫН АЧ ТУС

Эрүүл байх, зөв хооллолтын үндэс нь өглөөний цайг “тогтмол” уухаас эхэлнэ. Хүн болгон өглөөд ундаа ууж байж ажил, сургуульдаа явах ёстой.

Бодисын солилцоог эрчимжүүлнэ.

Цусан дах сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана.

Өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдэлээс хамгаална.

Өглөөний цай ууснаар “ходоод” дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, “жин” нэмэгдэхгүй, сайн хянаж чадна.

Өглөө цайгаа ууснаар ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг.

Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27%, чихрийн шижингээс 20% сэргийлнэ.

Өглөөний цайгаа уусан хүн таргалалтад илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Өглөөний цайг 3 сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ 8 кг орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3,300 гр-аар хасагдсан. Эндээс биеийн жинг хянах, бууруулахад өглөөний цай их ач холбогдолтой.

Өглөөний хоол нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж эрч хүч өгнө.

Гоо сайханд нөлөөтэй. Гоолиг бие, тунгалаг царайтай байхын нэг үндэс нь өглөөний цайгаа уух явдал юм. . Өглөөний цай ууснаар ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *