Хэрэв танд томуугийн шинж тэмдэг илэрвэл үзлэгт хамрагдаж, эмчээс зөвлөгөө авч, эм бэлдмэлийг жорын дагуу цаг тухайд нь ууж хэвшээрэй.

Улирлын томуугийн эрсдэл өндөр үед дархлаагаа сайтар дэмжээрэй❗️ Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол та дархлаагаа сайтар дэмжсэнээр халдвар авах, өвчний хүндрэл зэргээс сэргийлж чадна.

• Хангалттай нойр авах – 7-9 цаг бүтэн нойр авах

• Эрүүл хүнс хэрэглэх- “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллоорой

• Амин дэм уух – С, Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглээрэй

• Тогтмол агаар сэлгэлт хийх-15 мин дутамд агаар сэлгэлт хийгээрэй

• Тогтмол халуун бүлээн ус уух – Дунджаар 2 л ус ууснаар таны дархлаа дэмжигдэж бодисын солилцоо сайн явагдахад тусалдаг.

• Дасгал хөдөлгөөн хийх- өдөрт 10,000 алхам хийгээрэй

• Тайван байх – стресс ядаргаа таны дархлааг бууруулж ханиад томуугаар өвчлөх, өвчин илааршихгүй байхад нөлөөлдөг.

• Хорт зуршлаас татгалзах– Архи, тамхи нь дархлаа буурууулхаас гадна дам тамхидалтад өртөж буй таны гэр бүлийн гишүүдийн ханиад томуу хүндэрдэг тухай олон улсын судалгаанууд нотолсон байдаг.

• Томуугийн вакцинд хамрагдах – Улирлын томуугийн вакцин өвчлөлөөс 60 орчим хувиар хамгаалдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *