Сувилахуйн олон улсын эрдэм шинжилгээний цахим хуралд оролцсон тухай

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Эрүүл мэндийн яам, Монголын сувилагчдын нийгэмлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Коронавируст халдвар /COVID-19/-ын үеийн сувилахуйн тусламж, үйлчилгээ ба сувилагчийн манлайлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал зохион байгуулж Уламжлалт Анагаах Ухааны Элэг Судлалын Клиник Төвийн сувилагч нар сонсогчоор оролцож бусад эмнэлэгийн сувилагч нарын судалгаа шинжилгээ болон 2021 онд зохион байгуулагдах ажилуудтай танилцав.

Сувилахуйн олон улсын эрдэм шинжилгээний нээлтэнд:
⦁ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
⦁ ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн С.Алтанбагана
⦁ Жайка-ын төслийн ахлах зөвлөх Иноүэ Нобуаки
⦁ БНСУ-ын Чусон Их Сургууль, төслийн менежер Пак Даль Рим
⦁ Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нар нээлтийн үйл ажилгааг эхлүүлэн үг хэлэв.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар хэсгийг “Коронавируст Халдвар /COVID-19/-ын үеийн удирдлага зохилон байгууллатын асуудал” сэдвээр зохион байгуулсан.
⦁ Коронавируст Халдвар /COVID-19/-ын үед үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтын асуудал сэдвээр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн С.Алтанбагана.
⦁ АНУ-ын Коронавируст Халдвар /COVID-19/-ын үед үзүүлэх сувилахуйн тусламж ба зохион байгуулалт сэдвээр АНУ-ын “Inova Fairfax” эмнэлгийн ахлах сувилагч Г.Энхжаргал
⦁ Коронавируст Халдвар /COVID-19/-ын үед үзүүлэх сувилахуйн тусламжийн онцлог сэдвээр СШУ-ны доктор, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн ахлах багш, Сувилахуйн зөвлөх. МСН-ийн УЗ-ын гишүүн Г:Хулан
⦁ Монгол улсад гарсан Коронавируст Халдвар /COVID-19/-ын үед авсан сувилахуйн тусламж үйлчилгээний зохион байгуулалт сэдвээр ХӨСҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Г.Бор
⦁ Коронавируст Халдвар /COVID-19/ халдвар хамгаалал, вакцины тухай тойм сэдвээр Биологийн ухааны доктор “Медклин ХХК” компаны захирал Ц.Гантөмөр нар илтгэл тавьж туршлагаасаа хуваалцсан үр, өгөөжтэй сайхан сургалт болж өнгөрсөн.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын гуравдугаар хэсгийг “Коронавируст Халдвар /COVID-19/-ын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ”-ний чиглэлээр хийсэн судлаачдын бүтээлийн танилцуулга сэдвээр зохион байгуулагдсан.
⦁ Коронавируст Халдвар /COVID-19/-ын үед Монголын Сувилагчдын Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй арга хэмжээ сэдвээр МСН-ийн тэргүүн, Клиникийн профессор, Сувилахуйн зөвлөх Д.Нямсүрэн
⦁ Коронавируст Халдварын /COVID-19/ үеийн эмнэлгийн сувилагч мэргэжилтний хувийн хамгаалах хэрэгслийн талаарх мэдлэг чадварын үнэлгээ сэдвээр Дархан Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Цэцэгсүрэн
⦁ Тосон Цэнгэл сумын иргэдийн Коронавируст Халдвар /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэгт үнэлгээ өгөх нь сэдвээр Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Цэрэндэжид нарын сувилагч нар болон ард иргэдийн Коронавируст Халдвар /COVID-19/-ын халдвар хамгаалалын мэдлэгт үнэлгээ хийсэн илтгэлтэй танилцсан

Олон улсын эрдэм шинжилгээний хурлын дөрөвдүгээр хэсгийг “Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр хийсэн судлаачдын судалгааны ажлын танилцуулга” сэдвээр зохион байгуулсан.
⦁ Уян зүүтэй үйлчлүүэгчдэд хийсэн тандалт судалгаа сэдвээр ЭХЭМҮТөвийн сувилагч Э.Анхцэцэг
⦁ Хавдар Судлалын Үндэсний Төвийн ажилагсдын батерей буюу зайны хэрэглээ, мэдлэг хандлагыг тодорхойлох судлагаа сэдвээр ХСҮТөвийн сувилагч А.Батдэлгэр
⦁ Гемидиализаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдлыг судалсан судалгаа Өвөрхангай аймаг дахь БОЭТөвийн сувилагч П.Мягмарсүрэн
⦁ Эмчлүүлэгчийн эрүүл мэндийн боловсролын байдлыг судлах нь сэдвээр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч О.Энхтуул
⦁ Нярайн сувилагчид үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний байдал сэдвээр Нийслэлийн Амгалан Амаржих газрын сувилагч Д.Лхагвадулам
⦁ Сувилгааны оношийг практикт хэрэглэж буй байдлыг үнэлэх нь сэдвээр Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Ю.Дэлгэрмаа
⦁ Сувилахуйн тусламж, үйлчилгээний хяналтыг үнэлэх нь сэдвээр ОУУБИС-ын багш Л.Догноосүрэн
⦁ Ээлжийн сувилагч нарын хоололтын байдалд хийсэн судалгаа сэдвээр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Саранцэцэг нар судалгааны ажилаа танилцууллаа

ХЯНАСАН:
ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ Ү.ЭНХТУЯА

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН:
СУВИЛАХУЙН АЛБАНЫ ДАРГА Т.ҮҮРЦАЙХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *