1. Иргэний үнэмлэх авч байгаагүй лавлагаа авах бол
Иргэний үнэмлэх авах 16 наснаас хойш нэг жилээс дээш хугацаа єнгєрсєн бол энэхүү лавлагааг авна. Иргэний паспорт /хуучин улаан/ авч байсан иргэнд уг лавлагааг олгохгүй.
– лавлагаа хүсэгчийн тєрсний гэрчилгээ
– эцэг, эхийн иргэний үнэмлэх
– байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт / одоо үеийн зурагтай /
– суралцдаг сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт
2. Сэтгэл мэдрэлийн євчний улмаас иргэний үнэмлэх / паспорт / авч байгаагүй бол
– лавлагаа хүсэгчийн тєрсний гэрчилгээ
– эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх/ паспорт /
– байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт / одоо үеийн зурагтай /
– мэрэгжлийн эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, євчний түүхийн карт
– халамжийн дэвтэр / группын дэвтэр /
– ЭМД-ийн дэвтэр
– цээж зураг 1 % / одоо үеийн байдлаар /
3. Хорих ял эдэлж байсны улмаас иргэний үнэмлэх / паспорт / авч байгаагүй бол
– лавлагаа хүсэгчийн тєрсний гэрчилгээ
– ял эдэлж, хорих газраас суллагдсан тухай зам явах эсвэл ЦЕГ-ын архивын лавлагаа болон холбогдох бусад баримт бичиг
– оршин суугаа хорооны Засаг даргын зурагтай тодорхойлолт – гэр бүлийн гишүүдийн холбогдох баримт бичиг
4. Гадаадад олон жилээр амьдарч байгаад иргэний үнэмлэх /паспорт/ авч байгаагүй бол
– лавлагаа хүсэгчийн тєрсний гэрчилгээ
– гадаад паспорт болон түүнийг орлох баримт бичиг / хил нэвтрэн орж ирсэнийг нотлох /
– оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт – цээж зураг 1% одоо үеийн байдлаар
5. Зєрчилтэй иргэний үнэмлэх /паспорт/-ийн зураг тулгаж, баталгаажуулахад доорхи баримтыг бүрдүүлэх
– тєрсний гэрчилгээ
– иргэний үнэмлэх дахин авах єргєдєл анкет
– 3* 4 хэмжээнийн цээж зураг 2%
– аймаг орон нутгаас шилжин ирсэн тохиолдолд шилжүүлгийн маягт
– шаардлагатай бол нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр цэргийн болон бусад гишүүнчлэлийн батлах, хувийн хэрэг , сургууль тєгсєх үеийн монтажны зураг зэрэг тамга тэмдэг, зураг бүхий бусад баримт бичиг
– иргэн єєрийн биеэр ирэх 6. 1-р маягтын лавлагаа Цагаатгалын нєхєн олговорын асуудал, гадаад улсын харьяат болох эсвэл гадаадад байнга оршин суух эрх авах хүсэлт гаргаж буй 1951 оноос ємнє тєрсєн иргэн болон 1988 оны байдлаар эмэгтэй хүн хэдэн хүүхэд тєрүүлсэн хэмээн бүртгүүлсэнийг 1-р маягтын лавлагаагаар олгодог бєгєєд лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх байх шаардлагатай.
7. Тєрєл садны лавлагаа
– лавлагаа гаргуулах хүмүүсийн тєрєл садныг нотлох тєрсний гэрчилгээ
– иргэний үнэмлэх, регистрийн дугаар
– бусад холбогдох мэдээлэл
8. Гэрлэсэн эсэх лавлагаа авах бол
– гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх
– урд нь гэрлэж байсан бол гэрлэлт цуцлуулсны гэрчилгээ, бэлэвсэн бол эхнэр нєхрийн нас барсан тухай гэрчилгээ , сураггүй алга болсон бол холбогдох шүүхийн шийдвэр
– хүүхэдтэй бол хүүхдийн тєрсний гэрчилгээ
9. Тєрсний бүртгэлд бүртгэлгүй лавлагаа авах бол
Хуульд заасан хугацаанд хүүхдийнхээ тєрснийг улсын бүртгэлд бүртгүүлж тєрсний гэрчилгээ авч байгаагүй бол
тєрснийг нєхєн бүртгүүлэхийн тулд уг лавлагааг авна. Бүрдүүлэх баримт:
– тєрєх газраас олгосон тєрсний тухай эрүүл мэндийн дэвтэр, үрэгдүүлсэн бол хүүхэд тєрсєн эмнэлгийн тодорхойлолт.
– эцэг, эхийн иргэний үнэмлэх
– оршин суугаа хорооны єрхийн бүртгэлд хүүхэд ямар овог, нэр, регистрийн дугаар, баримт бичгээр бүртгэгдсэн талаарх хорооны Засаг даргын тодорхойлолт
– эрүүл мэндийн даатгалын дэвтэр
– эрүүл бойжиж байгаа тухай єрхийн эмчийн тодорхойлолт
– вакцинд хамрагдсан тухай эрүүл мэндийн дэвтэр
– суралцдаг сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг
10. Гадаадад тєрж, Монгол улсын тєрсний бүртгэлд бүртгэгдээгүй бол
– хүүхдийн тєрснийг нотлох тєрсєн тухай эмнэлгийн баримт бичиг,орчуулгын товчоогоор монгол хэл дээр орчуулагдсан байх
– тухайн улсын хил нэвтрэн гарч МУ-ын хилээр орж ирсэн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг
– эцэг эхийн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
– эрүүл бойжиж буй тухай єрхийн эмчийн тодорхойлолт Эцэг эхийн хэн нэг нь гадаадын иргэн бол хоёр єєр улсын иргэдийн дундаас тєрсєн хүүхдийн тєрснийг бүртгүүлэх асуудлаар МУ-ын тєрсний бүртгэлд бүртгэгдээгүй лавлагааг олгохын тулд эцэг эхийг заавал байлцуулах бєгєєд шаардлагатай бол иргэншлийн асуудлыг шийдвэрлэсний дараа холбогдох лавлагааг олгоно. Хүүхэд єєр улсын иргэншил авч, тухайн улсын гадаад паспортоор МУ-ын хилээр нэвтрэн орж ирсэн бол МУ-ын Үндсэн хууль, Харьяатын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу 16 нас хүрсний дараа МУ-ын иргэний бүртгэлд бүргэгдэн регистрийн дугаар авах асуудал шийдвэрлэгдэнэ. Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар Монгол Улсын иргэн болсон иргэнд Монгол улсын тєрсний гэрчилгээг нєхєн бичиж олгохгүй бєгєєд үндэслэх баримт нь тухайн зарлиг болно.