Улсын бүртгэлийн нэгдсэн архивтай холбоотой нийтлэг асуудаг асуулт, хариулт

1. Иргэний үнэмлэх авч байгаагүй лавлагаа авах бол 

Иргэний үнэмлэх авах 16 наснаас хойш нэг жилээс дээш хугацаа өнгөрсөн бол энэхүү лавлагааг авна. Иргэний паспорт /хуучин улаан/ авч байсан иргэнд уг лавлагааг олгохгүй.

– лавлагаа хүсэгчийн  төрсний гэрчилгээ

– эцэг, эхийн иргэний үнэмлэх 

– байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт / одоо үеийн  зурагтай /

– суралцдаг  сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт

2. Сэтгэл мэдрэлийн өвчний улмаас иргэний үнэмлэх / паспорт / авч байгаагүй бол 

      – лавлагаа хүсэгчийн  төрсний гэрчилгээ

      – эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх/ паспорт /             

      – байнга оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт / одоо үеийн  зурагтай /

      – мэрэгжлийн эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, өвчний түүхийн карт           

      – халамжийн дэвтэр / группын дэвтэр /

      – ЭМД-ийн дэвтэр 

      –  цээж зураг 1 % / одоо үеийн байдлаар /

3. Хорих ял эдэлж байсны улмаас иргэний үнэмлэх / паспорт / авч байгаагүй бол 

– лавлагаа хүсэгчийн  төрсний гэрчилгээ

– ял эдэлж, хорих газраас суллагдсан тухай зам явах эсвэл ЦЕГ-ын архивын   лавлагаа болон  холбогдох бусад баримт бичиг

– оршин суугаа хорооны Засаг даргын зурагтай  тодорхойлолт

– гэр бүлийн гишүүдийн холбогдох баримт бичиг 

4. Гадаадад олон жилээр амьдарч байгаад иргэний үнэмлэх /паспорт/ авч байгаагүй бол 

– лавлагаа хүсэгчийн  төрсний гэрчилгээ

–  гадаад паспорт болон түүнийг орлох баримт бичиг / хил нэвтрэн орж ирсэнийг    

    нотлох /

– оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

– цээж зураг 1%  одоо үеийн байдлаар

5. Зөрчилтэй иргэний үнэмлэх /паспорт/-ийн зураг тулгаж, баталгаажуулахад доорхи баримтыг бүрдүүлэх 

      – төрсний гэрчилгээ

      – иргэний үнэмлэх дахин авах өргөдөл анкет

      – 3* 4 хэмжээнийн цээж зураг  2%

      – аймаг орон нутгаас шилжин ирсэн тохиолдолд шилжүүлгийн маягт

      – шаардлагатай бол нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр цэргийн болон бусад гишүүнчлэлийн батлах, хувийн хэрэг , сургууль төгсөх үеийн монтажны зураг зэрэг тамга тэмдэг, зураг бүхий бусад баримт бичиг 

      –  иргэн өөрийн биеэр ирэх 

6. 1-р маягтын лавлагаа

Цагаатгалын нөхөн олговорын асуудал, гадаад улсын харьяат болох эсвэл гадаадад байнга оршин суух эрх авах хүсэлт гаргаж буй 1951 оноос өмнө төрсөн иргэн болон 1988 оны байдлаар эмэгтэй хүн хэдэн хүүхэд төрүүлсэн хэмээн бүртгүүлсэнийг 1-р маягтын лавлагаагаар олгодог бөгөөд   лавлагаа хүсэгчийн иргэний үнэмлэх байх шаардлагатай.

7. Төрөл садны лавлагаа 

– лавлагаа гаргуулах хүмүүсийн төрөл садныг нотлох төрсний гэрчилгээ

– иргэний үнэмлэх, регистрийн дугаар 

–  бусад холбогдох мэдээлэл

8. Гэрлэсэн эсэх лавлагаа авах бол

           – гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх

            – урд нь гэрлэж байсан бол гэрлэлт цуцлуулсны гэрчилгээ, бэлэвсэн бол эхнэр нөхрийн нас барсан тухай гэрчилгээ , сураггүй алга болсон бол холбогдох шүүхийн шийдвэр

           – хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ

9. Төрсний бүртгэлд бүртгэлгүй лавлагаа авах бол

Хуульд заасан хугацаанд хүүхдийнхээ төрснийг улсын бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авч байгаагүй бол төрснийг нөхөн бүртгүүлэхийн тулд уг лавлагааг авна. Бүрдүүлэх баримт:

          – төрөх газраас олгосон төрсний тухай эрүүл мэндийн дэвтэр, үрэгдүүлсэн бол хүүхэд төрсөн эмнэлгийн тодорхойлолт.

          – эцэг, эхийн иргэний үнэмлэх

          – оршин суугаа хорооны өрхийн бүртгэлд хүүхэд ямар овог, нэр, регистрийн дугаар, баримт бичгээр бүртгэгдсэн талаарх хорооны Засаг даргын тодорхойлолт

         – эрүүл мэндийн даатгалын дэвтэр

         –  эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт

         –  вакцинд хамрагдсан тухай эрүүл мэндийн дэвтэр

         – суралцдаг сургуулийн захиргааны зурагтай тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг

10. Гадаадад төрж, Монгол улсын төрсний бүртгэлд бүртгэгдээгүй бол 

          – хүүхдийн  төрснийг нотлох төрсөн тухай эмнэлгийн баримт бичиг,орчуулгын товчоогоор монгол хэл дээр орчуулагдсан байх

         –  тухайн улсын хил нэвтрэн гарч МУ-ын хилээр орж ирсэн гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг

        – эцэг эхийн оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

        – эрүүл бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт

Эцэг эхийн хэн нэг нь гадаадын иргэн бол хоёр өөр улсын иргэдийн дундаас төрсөн хүүхдийн төрснийг бүртгүүлэх асуудлаар МУ-ын төрсний бүртгэлд бүртгэгдээгүй лавлагааг олгохын тулд эцэг эхийг заавал байлцуулах бөгөөд шаардлагатай бол иргэншлийн асуудлыг шийдвэрлэсний дараа холбогдох лавлагааг олгоно.

Хүүхэд өөр улсын иргэншил авч, тухайн улсын гадаад паспортоор МУ-ын хилээр нэвтрэн орж ирсэн бол МУ-ын Үндсэн хууль, Харьяатын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу 16 нас хүрсний дараа МУ-ын иргэний бүртгэлд бүргэгдэн регистрийн дугаар авах асуудал шийдвэрлэгдэнэ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын иргэн болсон иргэнд  Монгол улсын төрсний гэрчилгээг нөхөн бичиж олгохгүй бөгөөд үндэслэх баримт нь тухайн зарлиг болно.