Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль 2-р хэсэг

1. Мэдээллийг цахим хуудас, мэдээллийн самбарт хэдээс доошгүй хоногт шинэчлэх ёстой вэ?

14 хоног тутам

2. Иргэд төрийн байгууллагаас ямар мэдээлэл авах эрхтэй вэ?

Тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай, эд зүйлтэй холбоотой болон үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл

3. Мэдээлэл авах тухай хүсэлтээ хэрхэн гаргах вэ?

Иргэний тухайд эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, гарын үсэг зурсан байна.

4. Мэдээлэл хүсэгч ямар эрхтэй вэ?

  • Эрх тэгш байх, мэдээлэл авах хэлбэрээ сонгох, мэдээлэл авах шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх
  • агуулгын талаар амаар тайлбарлуулах, албан ёсны эх сурвалжийг мэдэх, мэдээлэл авах эрх зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах
  • Хуульд заасан бусад эрх
  • Иргэн, хуулийн этгээд мэдээлэл  авах хүсэлт гаргахдаа шалтгаанаа….тайлбарлах…ёсгүй?

5. Төрийн байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн иргэдийн хүсэлтийг ямар тохиолдолд буцаах вэ?

  1. Заасан шаардлага буюу эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын буюу цахим шуудангийн хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтын дугаарыг бичиж, гарын үсэг зурсан байх шаардлагыг хангаагүй бол 
  2. Хүссэн мэдээлэл тухайн байгууллагын эзэмшилд байхгүй, хүсэлтийг өөр байгууллагад шилжүүлэх боломжгүй бол  
  3. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол болон авах мэдээллээ бодитой тодорхойлоогүй бол

6. Иргэн төрийн  байгууллагаас мэдээлэл авахдаа ямар  хэлбэрээр авах вэ?

Мэдээлэл хүсэгч нь мэдээлэл авах хэлбэрээ сонгох эрхтэйгээс гадна хүссэн мэдээллээ амаар, бичгээр, цахим хэлбэрээр авч болно. Мөн мэдээлэлтэй биечлэн танилцаж болно.

7. Мэдээлэл авах хүсэлтэнд ямар хугацаанд хариу өгөх вэ?

Хариуг шууд өгөх боломжтой хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж хариуг өгнө. Хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 7 өдрийн дотор өгнө. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг нэг удаа 7 хоногоор  сунгаж болно.

8. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны талаар гомдол хаанагаргах вэ?

Шүүхэд, дээд шатны байгууллага, албан тушаалтан, хүний эрхийн комисс

9. Ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Мэдээлэл өгөөгүй албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна