АСУУЛТ:
Компаниас хувь хүнд үл хөрөнгө бэлгийн гэрээгээр өгч болох уу. Ингэсэн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татвар төлөх үү.
ХАРИУЛТ:
Бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжиж байгаа тохиолдолд татвар төлөхгүй.
АСУУЛТ:
Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэрийг яаж солиулах вэ. Өөр хүний нэр дээр бичиг баримт нь бүртгэлтэй боловч эзэмшил нь манай дээр буюу биет байдлаараа манай эзэмшил ашиглалтанд байдаг бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар, төлбөр, даатгалыг эзэмшиж байгаа этгээд өөрөө өмчлөгчийн нэрийн өмнөөс төлж байсан. Тэгэхээр өмчлөгийн нэрийг яаж солиулах вэ? Өмчлөгч нь хувь хүн бөгөөд гэрчилгээний нэрийг солиулах гэхээр олдохгүй зугтаагаад байгаа юм.
ХАРИУЛТ:
Тээврийн хэрэгсэлийг бүртгэх чиг үүрэг бүхий байгууллагад хандана уу.
АСУУЛТ:
Бидний амьдарч байгаа байшингийн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр БГД 14-р хороо Л.Энэбишийн гудамж гэсэн бадаг бол тэрхүү байшинд амьдарч байгаа бидний иргэний үнэмлэх болохоор БГД 14-р хороо Хасбаатарын гудамж гэж байдаг юм. Энэ зөрчлийг яаж залруулах вэ гээд БГД-ийн УБГ-т хандахаар танай байшингийн хаягийг солихгүй иргэний үнэмлэхний хаягаас өөр байх нь хамаагүй гэх юм. Би өөрийн ҮХХ-өө барьцаалах гэхээр банк хаяг чинь зөрөөд байна гэдэг. Энэхүү зөрчлийг яаж арилгах вэ? Хаана хандах вэ? Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? Хариу өгч тусална уу?
ХАРИУЛТ:
Тухайн дүүргийн Бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасагт хандаж иргэний цахим үнэмлэхнийхээ хаягийг залруулах боломжтой.
АСУУЛТ:
Би 2013 онд гэр бүлээ цуцлуулахад үл хөдлөх хөрөнгө маань 4 хүүхэд болон миний нэр дээр шилжүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан юм. Тэгээд газраа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсаны дараа үл хөдлөх хөрөнгөө өөрийнхөө нэр дээр шилжүүлэхээр БГД-ийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд очиход насанд хүрсэн хүүхдүүдээсээ энэ хөрөнгийг хамтран эзэмшихээс татгалзаж байна гэсэн нотариатаар батлуулсан бичиг авчир гэсэн. Тэр үед насанд хүрсэн охин маань Сингапур улсад сурч байсан болохоор үл хөдлөх хөрөнгөө салсан нөхрөөсөө бэлэглэийн гэрээгээр шилжүүлээд авчихсан юм. Гэтэл банк болон банк бус санхүүгийн байгууллагууд энэхүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаас татгалзаад байдаг учир би одоо ҮХХ-өө шүүхийн шийдвэрээр нь шилжүүлэн авах гэсэн юм. Хаана хандах вэ ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гээд 2015 оны 10-р сарын 23 нд БГД -ийн ҮХХ-ийн бүртгэлийн бйацаагч нар дээр очиход бэлэглэл байна уу юу байна хамаагүй таны нэр дээр бүртгэсэн байгааг нь шүүхийн шийдвэрийн дагуу гэж залруулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ хуулийн дагуу шүүхийн шийдвэрээрээ ҮҮХ-өө шилжүүлэн авах боломжтой юу. БГД-ийн ҮХХ-ийн бүртгэлийн газар хандахуу эсвэл 100 айлын УБЕГ хандах ёстой юмуу? Мөн ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ? Тодорхой хариу өгч тусална уу
ХАРИУЛТ:
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу залруулах боломжтой. Тухайн шүүхийн шийдвэр, өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл, үйлчилгээний хураам төлсөн баримт зэрэг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж УБЕГ-ын үйлчилгээний 3 дугаар байрны 107 тоот нэг цэгийн үйлчилгээний байранд мэдүүлгээ гаргаж бүртгүүлнэ үү.
АСУУЛТ:
oron suuzaa zarahdaa 2 huviin tatvar tulsun. harin bair zarsan orlogoosoo 10 huviin HHOAT tuluugui. teriig burtguuleh bolomjtoi yu
ХАРИУЛТ:
Татварын байгууллагаас тодруулна уу.
АСУУЛТ:
2009 онд хашаа байшин авахдаа газар эзэмшихийг нь нэг компаний нэр дээр байшингаа өөрийнхөө нэр дээр авсан. Компаний захирал гадаадад байгаагаас болоод газраа шилжүүлж авч чадахгүй байсан. Газар дээрээ барилга авчихаад ҮХХ-ийн гэрчилгээ авч чадахгүй байсан. Одоо нэхэмжлэх гадаадаас явуулсан учраас одоо газар эзэмших шилжүүлж авах боломжтой болж байгаа. Дараа ҮХХ-өө бүртгүүлэх гэсэн юм . Хувь хүн дээр . Энэ ил тодын хуульд хамрагдах ёстой юу. Мөн компаний нэр байдаг газар эзэмших гэрчилгээг хувь хүн рүү шилжүүлдэг үү
ХАРИУЛТ:
Газар эзэмших эрх шилжүүлэх асуудлаа холбогдох газрын албанаас тодруулна уу. Газар эзэмших эрх шилжүүлж авсны дараа хуульд заасан шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлж тухайн эд хөрөнгийн оршин байгаа газрын Бүртгэлийн хэлтэст хандаж бүртгүүлэх боломжтой.
АСУУЛТ:
Хувь нийлүүлэгч тухайн компанид мөнгө зээлүүлсэн бөгөөд түүнийгээ хөрөнгө оруулалт болгож хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн боловч компанийн хуулийн 30.3.Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна. гэсэн заалтын зөрчсөн байна гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд нэмэлт хөрөнгө оруулалтыг бүртгэж өгөхгүй байгаа үүнийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулийн хүрээнд дүрэм гэрчилгээ бүртгүүлж болох уу.
ХАРИУЛТ:
Компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байна" гэсэн заалттай зөрчилдөж байгаа бол улсын бүртгэлд бүртгэх боломжгүй. Энэ нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамаарахгүй.
АСУУЛТ:
sain bna uu. 2013 oniii 9 sard kompani vvsgen baiguulaad tamga baiguullgiin dans elektron gariiin useg zeregee avaad gantshan turiiin sangiin kodoo avaagui bolohoor x tailan uguh geheer bolohgui bna. tegeed tiriiin sangiin huntei uulzsan 960.000 tug torgone ged bhiin ene asuudliig yaz shiideh be ?
ХАРИУЛТ:
Харилцагч санхүүгийн байгууллагадаа хандаж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдаж болно.
АСУУЛТ:
Манай компаний үйл ажиллагаа явуулж буй барилга хувь хүний нэр дээр байдаг учир үндсэн хөрөнгийн бүртгэлд тусгагдаагүй болно.Үүнийг заавал компаний нэр дээр шилжүүлэн авч тайланд тусгах уу
ХАРИУЛТ:
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамрагдах шаардлагагүй, Харин хувь хүний нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгөө компанийхаа нэр дээр шилжүүлсний дараа компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр бүртгүүлж болно.
АСУУЛТ:
Сайн байна уу, танай хариултууд харагдахгүй байна.
ХАРИУЛТ:
Цахимхуудасбүрэнуншиждууссаныдараа & 34;Улсынбүртгэлийнерөнхийгазар& 34; гэсэнцэсрүүханднауу.
АСУУЛТ:
2huviin tatvar tuluh munguguin ulmaas baira beleleliin gereegeer ner shiljuulsen yum. odoo 2 huviin tatvar tuluhgiugeer hudaldaj absnaar ner shiljuulj bolh uu
ХАРИУЛТ:
2015 оны 04 дүгээр сарын 01-ээс өмнө худалдах, худалдан авах гэрээгээ хийсэн тохиолдолд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу Улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой.
АСУУЛТ:
Улсын бүртгэлийн газар мэдээллээ өөр өөр өгөөд байна. удирдлагууд нь энэнд анхаарна уу
ХАРИУЛТ:
Ямар мэдээллийг зөрүүтэй өгсөн талаар тодорхой дурдна уу.
АСУУЛТ:
Company baiguulahdaa gadaad 20 huvi bi oorop 80 huvi hurungu oruulaltai company baigulsan bolovch gadaad hun mani or suraggui alga bolson tohioldold compania yaj tatan buulgah be
ХАРИУЛТ:
Цагдаа, шүүхийн байгууллагад хандаж гадаадын иргэнтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлж, дараа нь компаниа татан буулгах шаардлагатай болно.
АСУУЛТ:
УБГ-ээ хугацаанд сунгуулаагүй тохиолдолд яах вэ? яаж сунгуулах вэ? юу юу хэрэгтэй вэ? 2014 онд сунгуулах байсан.
ХАРИУЛТ:
Үйл ажиллагаа явуулах хугацаагаа 2014 онд сунгуулаагүй бол “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль”-д заасны дагуу тухайн онд шийдвэр гаргасан байх хэрэгтэй. Бүрдүүлж ирүүлэх баримт бичгийн талаар 70001890 дугаарын утсаар зөвлөгөө авна уу.
АСУУЛТ:
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хаяг, дугаар аваагүй барилга баригдсан ҮХХ-д хэрхэн ҮХХ гэрчилгээ авч, шинээр бүртгүүлж мэдүүлэх вэ? тодорхой хариулна уу. Холбогдох мэдээлэл өгөх 70001890 гэсэн дугаар луу өдөржин залгалаа, авдаггүй ээ
ХАРИУЛТ:
Албан ёсны хаяг тодорхойгүй бол улсын бүртгэлд бүртгэх боломжгүй. Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн үл хөдлөх хөрөнгөнд албан ёсны хаяг авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлнэ.
АСУУЛТ:
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ захирлын нэр дээр байх боловч ААН -ийн балансад тусгаад татвараа төлсөн. Одоо ААН-ийн нэр дээр шилжүүлээд дүрмийн сангаа өөрчлөх боломжтой юу.
ХАРИУЛТ:
Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аж ахуйн нэгжийн нэр дээр шилжүүлээд улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Энэ тохиолдолд "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль" үйлчлэхгүй. Бүрдүүлж ирүүлэх баримт бичгийн талаар 70113580 дугаарын утсаар зөвлөгөө авна уу.
АСУУЛТ:
Одоо ил тодоор санхүүгийн тайлангаа хийгээд дүрмийн сангаа нэмэгдүүлээд улсын бүртгэлийн газарт гэрчилгээндээ өөрчлөлт оруулж болох уу. Юуг үндэслэж бүртгэх вэ.
ХАРИУЛТ:
Эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэр нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд гарсан байх шаардлагатай. Бүрдүүлж ирүүлэх баримт бичгийн талаар 70001890 дугаарын утсаар зөвлөгөө авна уу.
АСУУЛТ:
Дүрмийн санг хуурамчаар өсгөж гэрчилггээндээ бүртгүүлсэн одоо үнэн зөв болгох гэсэн юм ямар алхам хийх вэ Бүртгэлийн мэдээлэлийг цахимаар авах уу
ХАРИУЛТ:
Дээрх тохиолдолд харилцагч санхүүгийн байгууллагадаа хандан санхүүгийн тайлан тэнцлээ үнэн зөв болгож мэдүүлэх хэрэгтэй. Үүний дараа тус газарт холбогдох баримт бичгээ бүрдүүлэн ирүүлж улсын бүртгэлд бүртгүүлж болно. бүрдүүлж ирүүлэх баримт бичгийн талаар 70001890, 70113580 дугаарын утсаар зөвлөгөө авна уу.
АСУУЛТ:
Компаниа 30 саяаар хөрөнгө оруулж үйл ажиллагаагаа эхэлсэн үүнийг заавал гэрчилгээндээ тусгасны дараа тайландаа оруулахуу
ХАРИУЛТ:
Санхүү, татварын тайландаа тусгаад уг баталгаажсан тайлан болон холбогдох бусад материалыг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлнэ.
АСУУЛТ:
Танай байгууллага 2015.12.31-ний өдрийн 00.00 цаг хүртэл ажиллах уу.
ХАРИУЛТ:
2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24:00 цаг хүртэл улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээж авна.
АСУУЛТ:
2014 онд шинээр данс нээснээ гэрчилгээн дээрээ бүртгүүлээгүй байгаа үүнийг дахин бүртгүүлэхийн тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ
ХАРИУЛТ:
2015 оны 3 сарын 1-ээс дансны мэдээллийг бүртгэж гэчилгээн дээр бичих шаардлагагүй болсон.
АСУУЛТ:
Хувьцаа эзэзмшигчийн гэрээ, Хувьцаа солилцох гэрээ, шинэчлэсэн дүрэм-г 2015.01сард өөрчилснөө нөхөн бүртгүүлж болох уу. Түүнтэй холбоотой баримт гэж юу шаардах вэ?
ХАРИУЛТ:
2015-10-13 16:53:25Болоно. Холбогдох баримт бичиг нь 2015.04.01-ээс өмнө хийгдсэн байх шаардлагатай
АСУУЛТ:
ил тод байдлын хуулийн дагуу гаалиар тоног төхөөрөмж мэдүүлэх бөгөөд уг хөрөнгөөрөө эзний өмчөө өсөхийн тулд юу шаардагдах вэ эсвэл заавал хөрөнгийн үнэлгээ хийлгэх үү
ХАРИУЛТ:
Гаалийн байгууллагад хандана уу.
АСУУЛТ:
il tod bolgoh mayagt hezee garah ve?
ХАРИУЛТ:
Улсын бүртгэлд ил тод болгож бүртгүүлэх маягтыг iltod.mta.mn болон burtgel.gov.mn сайтаас татаж авна уу.
АСУУЛТ:
il tod bolgoh mayagt hezee garah ve?
ХАРИУЛТ:
Улсын бүртгэлд ил тод болгож бүртгүүлэх маягтыг iltod.mta.mn болон burtgel.gov.mn сайтаас татаж авна уу.
АСУУЛТ:
Манай компани анх агуулахынхаа дэргэд 2 давхар барилга хашаандаа барьсан, ингэхдээ барилга барих зөвшөөрөл аваагүй. Төвийн болон шугам сүлжээнээс ангид 2 давхар жолооч болон нярав нарын байрлах байшин барьсан. Барилга баригдсан хойно ҮХХ гэрчилгээ авах гээд хөөцөлдөхөд анхнаасаа зөвшөөрөл аваагүй барьсан тул улсын комисс хүлээж авах боломжгүй гэсний үүднээс бүртгүүлж гэрчилгээ аваагүй барилгадаа гэрчилгээ авч болох уу, юу юу бүрдүүлэх вэ? хариулна уу
ХАРИУЛТ:
Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хавсралтад дурдсанаар барилгын 3 дугаар ангилалд хамаарахгүй бол бүртгэх боломжтой. Холбогдох мэдээллийн 70001890 болон УБЕГ-ын үйлчилгээний 3 дугаар байрны 107 тоотоос тодруулна уу.
АСУУЛТ:
агуулах, жижиг үйлдвэрийн барилга барьсан юм.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа. Энэ обьектыг бүртгэлжүүлж балансдаа оруулан хамруулж болох уу.Болох бол яаж вэ
ХАРИУЛТ:
Тухайн барилгыг 2015 оны 4 дүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтанд оруулсан бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд хамруулж Улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой. Холбогдох зөвлөгөө, мэдээллийн 70001890 лавлах утас болон УБЕГ /100 айл/-ын үйлчилгээний 3-р байрны 107 тоотоос тодруулж асууна уу.
АСУУЛТ:
ulsin burtgeld hurungu burtguuleh geheer mergejiltnuud n yamar ch medeelelguu bn hurungu burtguulehed yamar process r burtguuleh ve
ХАРИУЛТ:
Хуульд заасан нотлох баримтаа бүрдүүлэн тухайн эд хөрөнгийн оршин байгаа газрын бүртгэлийн хэлтэст хандаж мэдүүлэг гаргана.