Мэдээллийн ил тод байдал

Асуулт: Төрийн  байгууллагууд дээрх мэдээллүүдийг олон нийтэд  нээлттэй, ил тод байлгах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон бэ?

Хариулт: Төрийн байгууллагуудын нээлттэй, ил тод болгох мэдээллүүдийг  тухайн байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчилж байхыг үүрэг болгосон.

Мэдээлэл нь олон нийтийг мэдээлэлтэй танилцах нөхцөл бүрэн хангагдсан байх бөгөөд тухайн мэдээллийг 14 хоног тутам нэгээс доошгүй удаа шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл мэдээлэл бүхэлдээ өөрчлөгдсөн тохиолдолд уг мэдээллийг 3 хоногийн дотор шинэчилж байхыг үүрэг болгосон байна.