Мэдээллийн ил тод байдал

Асуулт: Хуульд заасан төрийн байгууллагуудад ямар мэдээллийг ил тод байлгах үүрэг ногдуулсан бэ?

Хариулт: Хуулийн 6-р зүйлд төрийн байгууллагад дараах дөрвөн төрлийн мэдээллийг нээлттэй болгохыг үүрэг болгосон байна. Үүнд:

  • үйл ажиллагаа , хүний нөөц, төсөв, санхүү , төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа, Хуулийн 7, 8, 9, 10 дугаарт зүйлд дээрх төрлийн мэдээллийн ил тод байдлыг хангахад авах арга хэмжээнүүдийг тус бүрд нь дэлгэрэнгүй заасан байна.  Тухайлбал:

Үйл ажиллагааны ил тод байдлыг (зүйл 7.1) хангах чиглэлээр дараах мэдээллийг  цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчилж байхыг үүрэг болгосон байдаг.

  • эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, зохион байгуулалтын бүтэц
  • үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь
  • үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалт
  • үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар
  • шинээр боловсруулж байгаа бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл
  • төрийн байгууллагын гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төрийн бус байгууллага гүйцэтгэж байгаа тохиолдолд тухайн төрийн бус байгууллагын нэр, хаяг, цахим хуудас, эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэл
  • тухайн байгууллага тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эсхүл бусад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог бол тухайн зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, зөвшөөрөл олгосон болон дуусгавар болох хугацаа
  • салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, байдлын талаарх мэдээлэл