Асуулт : Би БНСУ-н ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандтал УБЕГ- с төрөл садангийн лавлагаа авчир гэсэн, ямар баримт бичиг бүрдүүлж очих вэ?
Хариулт: Та лавлагаа авахаар ирэхдээ дараахи мэдээллийг манай лавлагааны мэргэжилтэнд амаар болон нотлох баримтаар гаргаж өгнө.
Үүнд:
- Лавлагаа гаргуулах иргэдийн төрөл, садныг нотлох төрсний гэрчилгээ болон бусад баримт
- Иргэний үнэмлэх овог, нэр регистрийн дугаар /төрсөн ах дүү эцэг эх үр хүүхэд бол/
- Бусад холбогдох мэдээлэл баримтуудыг тус тус бүрдүүлэн ирж авна.
/Төлбөр хураамж: голомт банкны 14010011 тоот дансанд 1000 төгрөг тушаана./
Асуулт: Манай ах хорих ангид ял эдэлж байгаад саяхан суллагдсан иргэний паспорт үнэмлэх огт авч байгаагүй ямар баримт бүрдүүлэх вэ?
Хариулт: За иргэний паспорт үнэмлэх аваагүй иргэд тодорхой шалтгаантай байдаг, та шалтгааныг бол хэллээ, тэгэхээр ахад чинь төрсний гэрчилгээ байгаа болов уу ?
Асуулт: Ах маань төрсний гэрчилгээгээ хаясан одоогоор ямарч баримтгүй юм л даа хаана хандах вэ?
Хариулт: Төрсний бүртгэлийн лавлагаагаа тус архиваас шүүлгэн авч дараахи баримтуудыг бүрдүүлнэ.
Үүнд:
- Төрсний гэрчилгээ болон бусад өөрт холбогдох баримт
- Оршин сууж буй хороон засаг даргын тодорхойлолт /зурагтай/
- 1% цээж зураг /одоогийн байдлаар/
- Ял эдэлж, хорих газраас суллагдсан замын хуудас эсхүл ЦЕГ-н ял шалгуулсан тухай лавлагааг тус тус бүрдүүлэн өөрийн биеэр ирж иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагааг авч өөрийн оршин сууж буй дүүргийн бүртгэлийн хэлтэст хандана.
Асуулт: Би Унгар улсад 30-иод жил ажиллаж амьдарч байгаад эх орондоо саяхан ирсэн одоо иргэний цахим үнэмлэхээ авах гэтэл ямарч баримт бичиг байдаггүй хаана хэнд хандаж ямар материал бүрдүүлэхээ мэдэхгүй байна.
Хариулт: За таньд өөрийгөө нотлох ямар баримт бичиг байна вэ?
Жишээ нь: Төрсний гэрчилгээ 8, 10 жил их сургууль төгссөн боловсрол эзэмшсэн гэрчилгээ мэргэжлийн үнэмлэх бусад…
Иргэн М:
Хариулт: тэд алга болсоон надад гэр бүлийн баталгаа, цэргийн алба хаасан болон 1 хүүхдийн төрсний гэрчилгээ байна.
Асуулт: Та БНМАУ-н иргэний паспорт авч байсан уу? мөн МУ-н регистрийн дугаарт хамрагдсан уу?
Хариулт: би иргэний улаан паспорт авч байсан харин регистрийн дугаар аваагүй тэр үед гадаадад байсан. Та дараахи баримтуудыг бүрдүүлэн иргэний цахим үнэмлэх авна.
Үүнд:
- Тус архиваас төрсний бүртгэлийн лавлагаа авах
- Хил хамгаалах ерөнхий газраасМУ-н хилээр ямар баримтаар хэзээ орж
- ирсэн тухай тодорхойлолт
- УБЕГ-н Иргэний бүртгэлийн газарт хандан регистрийн дугаар авах
- Төрсний гэрчилгээ болон бусад өөрт холбогдох баримтууд
- Оршин сууж буй хороон засаг даргын тодорхойлолт /зурагтай/
- 2% цээж зураг /одоогийн байдлаар/
- Оршин сууж буй хорооноос иргэний үнэмлэх авах өргөдөл анкетыг тус тус бүрдүүлэн ирж зурагийн баталгаажуулалт хийлгэн дүүргийн бүртгэлийн хэлтэст хандана.