Монгол улсад гадаадын иргэнтэй гэрлэлт бүртгүүлэхэд бүрдүүлэх материал

Монгол Улсад гадаадын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхийг хүсэгчид доорхи материалыг бүрдүүлнэ үү.

  1. Гэрлэхийг хүсэгчид нь өргөдлөө тус бүр өөрийн орны хэлээр, өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ. Гадаад хэлээр бичсэн өргөдлийг албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар батлуулна. /Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр, дундаасаа хүүхэдтэй эсвэл дагавар хүүхэдтэй эсэх, гэрлэсний дараа аль улсад амьдрах зэргийг дэлгэрэнгүй дурьдсан байна/
  2. Гэрчийн өргөдөл /Гэрлэхийг хүсэгчдийн гэр бүл бүртгүүлэхэд гэрчээр оролцохыг зөвшөөрсөн нэг хүний өргөдлийг нотариатаар батлуулж иргэний үнэмлэхний хуулбар, шаардлагатай тохиолдолд эцэг эхийн зөвшөөрөл/
  3. Гадаадын иргэн нь харьяалах улсын иргэний бүртгэлийн байгууллагаас авсан гэрлэлтийн тухай тодорхойлолтыг орчуулсан байх ба / тодорхойлолтыг давхар тус улсад суугаа элчин сайдын яам, консулын газраар баталгаажуулж авчрах. зарим улсад хамаарна / МУ-ын иргэн Иргэний баримтын архиваас гэрлэсэн эсэх тодорхойлолт авах/
  4. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, сэтгэц, сүрьеэ/
  5. Гадаадын иргэн нь гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй талаарх харьяалах улсын холбогдох байгууллагын тодорхойлолт./Зарим улс оронд хамаарна./
  6. Иргэний баримт бичгийн хуулбарыг нотариатаар батлуулж хавсаргах. Үүнд: иргэний үнэмлэх, гадаад паспорт, гадаадын иргэний гадаад паспортын зурагтай нүүр
  7. БНХАУ-ын иргэнтэй гэрлэлт батлуулахад хятад улсын иргэн нь өмнө нь гэрлээгүй тодорхойлолт болон гэрлэж байгаад цуцалсан бол уг цуцалсан тодорхойлолт, цагдаагийн гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй тодорхойлолт өрхийн дансаараа тодорхойлуулан үүн дээрээ нотариатын тангараг өргөн, Бээжин дэх гадаад харилцааны яамаараа баталгаажуулж ирэхийг анхаарна уу.
  8. БНСУ-ын иргэд гэрлээгүй эсэх тодорхойлолт болон цагдаагийн тодорхойлолтоо Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-р баталгаажуулж ирнэ.
  9. БНСУ-ын иргэдтэй гэр болох гэж буй эмэгтэйчүүд сургалт семинарт суух. /Хүйсийн тэгш эрхийн төв утас: 70111112/

Материал хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор бүрдүүлсэн материалыг хянаж , гэрлэлтийг батлан гэрчилгээ олгох бөгөөд гэрлэсний гэрчилгээ олгоход Гэрлэх хосууд өөрийн биеэр байж УБЕГ-ын 1 байрны 305 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ.

Гэрчилгээний үнэ 2850 төгрөг Голомт банк 1401001101 дансанд тушаах

Утас: 70007587