Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхэд бүрдүүлэх материал

Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхэд бүрдүүлэх материал

  • Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт
  • Торгууль төлсөн баримт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Иргэн, хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл
  • Тамга, тэмдэг гээгдүүлсэнийг зарлуулж, хүчингүйд тооцсон сонины зар
  • Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр.

Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн харъяалан шалган шийдвэрлэх зөрчлийн төрөл

Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйл.Тамга, тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчих

1.Тамга, тэмдэг үйлдэх, хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 11.7 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчих

3.Хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 15.22 дугаар зүйл.Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль зөрчих

1.Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгасан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих

1.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагч:
1.1.хуульд заасан үүргээ биелүүлээгүй;
1.2.хуульд заасан улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 10.9 дүгээр зүйл Нөхөрлөлийн тухай хууль зөрчих

1.Нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан, эсхүл дүрэм болон дүрмийн санд орсон өөрчлөлтийг бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Гэрээ, дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 10.10 дугаар зүйл.Хоршооны тухай хууль зөрчих

1.Дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх журам зөрчсөн, эсхүл дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг 8.1 дүгээр зүйл.Газрын тухай хууль зөрчих

4.Хуульд заасан журмын дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, эсхүл барьцаалах журмыг зөрчсөн бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2,6,7 дахь заалт 8.2 дугаар зүйл.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих

2.Өмчилж авсан газраа кадастрын, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон журам, эсхүл барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчсөн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

6.Өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, эсхүл өмчийн газраа энэ хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлсэн, ашиглуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.7. Иргэний өмчийн газрыг гэрээний үндсэн дээр хөлсөлж, түрээсэлж байгаа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн уг газрыг бусдад дамжуулан түрээслэсэн бол түрээсийн гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйл. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих

1.Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэдэгт дараах хуулийн заалтыг хамааруулж байна.

Үүнд :

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дах хэсэг

2.Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг

4.Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно