Давсыг юугаар орлуулж болох вэ?

“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачилгаар 2005 оноос хойш дэлхийн улс орнууд жил бүрийн 3 дугаар сард “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд манай улс энэхүү санаачилгыг дэмжиж 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн давсны мэдээлэл, сурталчилгааны долоо хоногийг 2023 оны 5-р сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл “Давсыг багасгацгаая” уриатай зохион байгуулж байгаа бөгөөд тус урианы хүрээнд ‘’Богд-Уул’’ сувилал нь  хэвтэн сувилуулж байгаа сувиллуулагч болон нийт ажилчдынхаа  дунд  Давсны тухай мэдлэгээ сайжруулцгаая! сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулан ажиллаа. 

Сувилал эмчилгээний тасгийн их эмч Бямбадалай, Н.Азжаргал нар ‘’Давс ба Эрүүл мэнд’’   сэдвийн хүрээнд мэдлэг олгох сургалтыг үйлчлүүлэгчдэд Microsoft office powerpoint хэлбэрээр орж,  Сувилахуйн албаны дарга Х. Цэрэнлхам , арга зүйч А.Ганчимэг нар сувилуулагчдад брошур, болон зурагт мэдээллийг  видео хэлбэрээр мэдээлэл хүргэж, давснаас үүдэлтэй өвчлөлийн талаар  зөвлөгөөг өглөө. Нийт 48 үйлчлүүлэгч хамрагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *