Даатгуулагчийн үүрэг

Даатгуулагч “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-аар тогтоосон хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тогтоосон заасан хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх үүрэгтэй. Мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх  эрх үүснэ. 

Даатгуулагч “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-аар тогтоосон хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Даатгуулагч эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар тогтоосон заасан хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх үүрэгтэй. Мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх  эрх үүснэ. 

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид 

  1. 18 хүртэлх насны хүүхэд 
  1. Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн 
  1. Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг) 
  1. Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч 
  1. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн 
  1. Ял эдэлж байгаа ялтан зэрэг иргэд тус тус хамаардаг 
This image has an empty alt attribute; its file name is Capture-7.png

Даатгуулагчийн эрх 

  1. Эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах; 
  1. Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх 
  1. Эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч бусад байгууллагаас Эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авах; 
  1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах 
  1. Эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэх/, эрүүл мэндийн даатгалын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг эрх бүхий хуулийн этгээдэд гомдол гаргах, шийдвэрлүүлэх; 
  1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавих; 
  1. Төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бүртгэл, авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэлд цахим байдлаар хяналт тавих; 
  1. Илүү төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эргүүлэн авах, эсхүл дараа төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцуулах; 

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ 

  1. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ 
  1. Амбулаторийн үзлэг, хяналт 
  1. Оношилгоо, шинжилгээ, эмчилгээ 
  1. Өдрийн эмчилгээ, үйлчилгээ 
  1. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ 
  1. Уламжлалт эмчилгээ 
  1. Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ 
  1. Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн жороо олгох эмийн үнийн хөнгөлөлт,үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн ерөнхий нэршлийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ 
  1. Хорт хавдрын хиймийн 
  1. Хорт туяаны өдрийн эмчилгээ 
  1. Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ 
  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулах 
  1. Өндөр өртөгт тусламж, үйлчилгээ 
No description available.
No description available.
No description available.