- Иргэний үнэмлэх болон төрсөний гэрчилгээ
- Эрүүл мэндийн даатгал 2019 оноос хойш төлсөн байх ёстой
- Эмчийн заалтын дагуу шинжилгээ хийх
- Өлөн байх
- Сэтгэл санаа тайван байх / даараагүй , ядраагүй, эм тариа согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглээгүй байх
- Шинжилгээний дарааллын дагуу бүртгэлд орж дугаар авсан байх
Шээсний шинжилгээ өгөхдөө:
- Шээсний шинжилгээ өгөхийн өмнө бэлэг эрхтэнээ сайтар угаана. Дараа нь зориулалтын саванд /эмийн сангаас авах/ өлөн /юм идээгүй/ шээс байх ба шээх үеийн дунд хэсгээс 100-200мл шээс авна.
- Сарын тэмдэг ирсэн үед шээсний шинжилгээ өгөхгүй байх.