АМБУЛАТОРИЙН ТАСАГ

Амбулатори нь Уламжлалт болон орчин үеийн оношлогооны өндөр мэдрэг аппарат тоног төхөөрөмжийн тусламжтай дүрслэл хийгээд лабораторийн найдвартай оношилгоог хийдэг.

Уламжлалт анагаах ухааны үндсэн хийгээд уламжлалт засал эмчилгээний /шавар, бариа засал, зүү төөнүүр, хануур самнуур, алтан мөнгөн түрэм, алт мөнгөн зүү, бумба гэх мэт хатуу, ширүүн, зөөлөн заслын/ кабинетуудаас гадна орчин үеийн нөхөн сэргээх эмчилгээний кабинетуудаар эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
Манай лаборатори нь олон улсын ISO9001 стандартад бүрэн нийцсэн урвалж, тестүүдийг ашиглан элэгний вирус, хавдарын маркер зэрэг 50 гаруй нэр төрлийн шинжилгээг нарийвчилсан тоон үзүүлэлтээр хийж байна.
Амбулаторийн тасаг нь хүн амын дундах элэгний вирусын болон бусад төрлийн шалтгаантай элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг хоол боловсруулах замын өвчлөлийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, орчин үеийн аппарат тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эрт илрүүлэн оношилж диспансерийн хяналтанд хамруулан эмчилснээр өвчин даамжирч хүндрэхээс урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа нь үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж байна